Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 17:13 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17.20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үсрэх гэж байсан аж. Харин аврах ангийн алба хаагчид ярилцлага хийн эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.