Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гудамжинд нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ. Нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд яг одоо цагдаагийн газар хэргийн газарт хамгаалалт аван ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гадны нөлөөтэй нас барсан байх магадлал өндөр юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.