Хоолны мах бүдүүн хэрчлээ хэмээн уурлан агсам тавьж, эхнэрийнхээ хуруунуудыг нь зүсэж, гэмтээсэн хэрэг 2019 оны есдүгээр сарын 05-ны өдөр гарчээ.
Тухайлбал, СХД-ийн 24 дүгээр хороонд оршин суух иргэн "Нөхөр согтуу хутга барьчихаад агсам тавиад байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Уг дуудлага мэдээллийг шалгахад тус тоотод суух "С" /эм.43н/-г хамтран амьдрагч "С" /эр.45н./ нь согтуурсан үедээ хоолны мах бүдүүн хэрчлээ гэж маргалдан зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж гэмтэл учруулсан байна. Тус үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.