Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ 6 хүн зугаалж явснаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 2019 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 22.55 цагт хүлээн авсан аж. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр буюу 29-ний өдрийн 23.51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.