Өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 20-ны ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Талийгаач хүү СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ.