Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хянан хэлэлцжээ.
Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ. Харин Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байна.