Хог шатааж, орчин бохирдуулж буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс гомдол иржээ. Улмаар тус байгууллагынхан Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч, иргэн Г.Хашчулууны хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрт шалгалт хийн Эрүүл ахуйн тухай хуулийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.