Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж буй. Тодруулбал, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүний хэрэг шүүхэд шилжсэн юм. Тэгвэл яг одоо Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг нь эхлэх гэж байна.