Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон төв”-ийн урд талын нийтийн эзэмшлийн замын хараагүй иргэдийн зорчих хэсгийг хаан барилга барьсан зөрчил илэрчээ. Улмаар тус барилгын эзэн, иргэн Б-д шаардлага хүргүүлж замыг дахин засуулжээ.
Дээрх байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад иргэн Б-гийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 130.0 м.кв газрын эрхийг цуцлуулах албан бичгийг хүргүүлээд байна.