Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн манай иргэдийн тус улсад зорчих эрхийг сэргээж өгнө хэмээн төлбөр авч, залилан мэхэлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Иймд тус газраас энэ төрлийн үйлдлээс сэргийлэхийг зөвлөж байна.