Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсний дагуу АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шүүгчдийн гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн. Харин цахим орчинд шүүгчдийг хорьсон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан мэтээр мэдээлж буй. Холбогдох хууль хяналтын байгууллагынхан эл мэдээллийг үгүйсгэв.
Өөрөөр хэлбэл, нэг ч шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй аж. Прокурорын байгууллагаас сэжигтнийг яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тиймээс шүүгчид гадуур байцаалт өгч буй гэнэ.