Өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Хүнсчдийн гудамж дахь мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгахад тус хороонд байрлах бохирын худагт "Дайцэцэн" ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.