Урин дулааны цаг ирж иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явах нь олширсон. Үүнтэй холбогдуулан бид дараах мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалаар иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан рашаан, сувиллуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй билээ.
Бүх насны иргэд дараах рашаан, сувиллын газруудад 7-10 хоног /доод тал нь 7 хоног/эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих юм байна.
Ингээд уншигч танд 2019 онд даатгалын гэрээ байгуулсан нийслэлийн болон орон нутгийн рашаан, сувиллуудын жагсаалтыг хүргэе.