"Өнөөдөр" сонины тавдугаар сарын 10-ны өдрийн дугаарт "АТГ-ын дарга нар солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр оффшор бүсэд С.Баярцогт хөрөнгөө байршуулсан гэх хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн юм байна" гэх мэдээлэл орсон. Энэхүү мэдээллийг "Өнөөдөр" сонины сэтгүүлч хоёр дахь эх сурвалжаас баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд тараасан болно. Гэтэл АТГ "С.Баярцогтын хэргийг хаагаагүй" хэмээн мэдэгдэл хийсэн. Үүнийг олон нийтийн дарамт шахалтаас болж тарааж байгаа эсэхийг мэдэх боломж байхгүй ч манай редакц сэтгүүлчийнхээ мэдээг сэтгүүл зүйн ёс зүйг зөрчөөгүй гэж үзэж байна.