Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн ажилтан, алба хаагч, лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах талаар сургалт, зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсүүдтэй хамтран зохион байгууллаа.
2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс тус худалдааны төвд хулгайлах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг сүүлийн үеийн чанар стандартын шаардлагыг CCTV телекамерыг тус худалдааны төвийн хүн ам ихээр төвлөрдөг үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний урсгал чиглэлийн дагуу байрлуулан ажиллаж байна.
Тус худалдааны төв үүдний хаалганы дагуу чиглүүлэн байршуулж хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажиллагаанд үр дүнгээ өгч, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Хар хорин” захаар үйлчлүүлж байгаа иргэдэд танилцууллаа.