Сэжигтэн Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын даргын албан тушаалд 2017 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ын Газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд эхэллээ.
Ташрамд дурдахад, Прокурорын байгууллагаас эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлсэн бөгөөд он гарсаар анхан шатны шүүх хурал нийт дөрвөн удаа хойшилсон юм.