Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06.15 цагт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 100 айлын автобусны буудлын орчимд толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.
Урьдчилсан байдлаар 1958 онд төрсөн, өдгөө 61 настай иргэн Ж болох нь тогтоогдоод байна.