Дөнгөж сая Төв цэвэрлэх байгууламжинд ажиллаж байсан дөрвөн ажилчин нас барсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хордож нас барсан бөгөөд СХД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн НИТХ, ЗДТГ-аас албаны хүмүүс болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар ажиллахаар очиж байгаа гэнэ.
Бидэнд байгаа мэдээллээр цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан хоёр ажилчин лаг руу унасан бол тэднийг аврахаар мөн хоёр ажилчин лаг руу орж нас баржээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.