Фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй авто машинд зүүж арлын дугаарыг өөрчлөн банк бус, санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газруудад 5-35 сая төгрөгөөр барьцаалан аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлдэг 26-28 насны гурван этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг уг газруудаас үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус, санхүүгийн байгууллагад тавьж залилан үйлддэг аж.