Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 25-ны 11.00 цагт "БИД УУЧЛАХГҮЙ" хөдөлгөөнөөс Улсын ерөнхий прокурорын газарт хуулийн хүрээнд ил тод байдлыг шаардсан шаардлага хүргүүлж, цахимаар гарын үсэг цуглуулж иргэдээр дэмжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Тус шаардлага нь Прокурорын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн тодорхой үндэслэлтэй. Прокурорын газрыг сар тутам хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгдөг тогтсон цагтай болох, Улсын Ерөнхий Прокурорын Газрын www.prokuror.mn вебсайт нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хангаж ажиллахгүй байгаа зэрэг тодорхой ажил хэрэгч гурван утга бүхий шаардлагыг хүргүүлж буй юм.