2019 оны гуравдугаар сарын 09-ний өдөр 00 цагт БЗД-ийн 5 хороо Монелын гудамжинаас цээжин тус газраа хутгалуулсан эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгжээ. Уг дуудлага мэдээллийг шалгахад 40 настай эмэгтэй О-гийн зүүн даланд түүний нөхөр 41 настай М нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс үүдэн маргалдсаны улмаас хутгалж, түүний биед гэмтэл учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уг гэмт хэрэгт цагдаагийн байгууллага Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татан шалгалгах үндэслэлтэй.