Эрүүгийн цагдаагийн албанаас тусгай ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан. Тэгвэл Эрүүгийн Цагдаагийн албанд байцаагдаж байсан ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг дөнгөж сая авч гарлаа. Түрүүнд нь тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг мөн ЭЦА-наас авч яваад байсан юм.
Харин хаашаа авч байгаа талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.