"2019 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний 08.30 цагийн хооронд авто засварын газар хулгай орж эд зүйлс алдагдсан байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгахад СХД-20 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байрны ард байрлах авто засварын газарт СХД-1 хороо Толгойтод оршин суух хаягтай “Б” /эр.13/ нь засварын газрын модон хаалгыг эвдэн Sumsung маркын зөөврийн компьютер, бэлнээр 1.780.000 мянган төгрөгийг хулгайлсныг илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.