МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Булган аймгийн ”Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний тэргүүн, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн товч намтрыг сонирхуулъя.
Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 1992 оноос хойш зохион байлуулж буй 22 дах удаагийн "Next stop" ёслолын ажиллагааны 2014 оны Эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар “UFC Групп”-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодорч “Алтан гэрэгэ”-ний эзэн болсон.
Тэрбээр 25 настайдаа хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулсан. Улмаар 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авч 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн байдаг. Мөн 2014 онд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Б.Лхагважавт ганц саналаар ялагдаж байсан аж.
Булган аймгийн төвийн II арван жилийн дунд сургуульд зургаадугаар анги хүртлээ суралцаад гэрийнхэн хотод шилжсэнээр 1992-1996 онд Залуу техникчдийн ордон буюу Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд тэнцэн орж байжээ. Нийгэм солигдож байсан үе болохоор аав, ээж хоёр нь дөрвөн хүүхэдтэйгээ зургуулаа хотод суурьших болжээ.
Дараа нь ШУТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль (КТМС)-д 1996 онд Үйлдвэрлэлийн удирдлагын ангид элсэж, 2000 онд сургуулиа төгссөн. Тэрбээр сургуулиа төгсөөд “Эм Си Эс” компанид 2002 онд Спирт, бал бурам хариуцсан менежерийн ажилд орж, гурван жилийн хугацаанд Спирт бал бурам компаний маркетинг хариуцсан захирал болон тушаал дэвшжээ.
2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, UFC-ийг байгуулсан. 2007 оноос тус компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байгаа юм байна.