Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд 52, 24 настай эмэгтэйчүүдийг ганцаараа явж байхад нь айлган сүрдүүлж, хүчиндсэн байж болзошгүй 34 настай эрэгтэй "М" гэгч этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар явж байхдаа бусдын халдлагад өртөж цагдаагийн байгууллагад хандаагүй иргэд байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.