Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд 2019 оны хоёрдугаар сарн 21-ний өдрийн 08.00 цагийн үед “Хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ. Үүний дагуу очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй “Г”, харуул 24 настай, эрэгтэй “П” нар нь ээлж солилцох үедээ “ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭНГҮЙ” гэх шалтгаанаар хоорондоо зодолдож “Г” гэмтсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.