Өнөөдөр "Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.. Яллагдагчаар татагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн.
Этгээдүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шүүхэд хандсан нь энэ юм. Өнөөдрийн шүүгчээр Д.Мягмаржав, прокуророор О.Багшбаяр, өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нар оролцож байна.