Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэх гэсэн этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд нь биедээ хар тамхи нуун улсын хилээр нэвтрэхийг завдсан байна. Түүнээс олон сая төгрөгийн үнэ бүхий метамфетамин буюу “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна.