УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, тэдний хамсаатан Р.Онон нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Хэргийн явцад Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.