НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын нутаг дэвсгэрт болох СХД, БГД, БЗД, ЧД-үүдийн нутаг дэвсгэрт 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн 2019 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 24 удаагийн үйлдэлтэй бусдын гэр, орон сууцанд нууцаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж дөрвөн этгээдийг илрүүлэн шалгалттын ажиллагаа үргэлжилж байна.
Тус этгээдүүд нь бүлэглэн үйлдсэн эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад тавьдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулддаг зарим барьцаалдан зээлдүүлэх төвд гэнэтийн хяналт шалгалтыг хийхэд үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бичиг баримтгүй иргэд эд зүйл авах зэрэг зөрчлийн зүйлүүд тогтоогдож байлаа.
Этгээдүүд ЭХТА-ийн 17 дугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.1 Хулгайлах, 17.2.1 Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгааласан байр агуулахад нэвтэрч гэх зүйл заалтаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дашрамд дурдахад, он гарснаас хойш тус хэлтсээс 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгийн хохиролтой 205 хэрэгт, хэргийг илрүүлэн шалгаж байна.