2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин/мөс/ төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Уг хэргийг Гаалийн ерөнхий газар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран таслан зогсоосон байна. Илгээмжийг Монгол Улсын нэр бүхий этгээдүүд АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлжээ.