Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход долоо хүрэхгүй хоног үлджээ. Сүүлийн жилүүдэд монголчууд сар шинийн баяраараа дээл хувцасаараа гоёж, үндэснийхээ үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжье хэмээх уриалыг дэвшүүлдэг болсон нь сайшаалтай.
Гэвч Монгол Улсад 885 мянга гаруй айл өрх байдгаас тэдгээрийн дийлэнх нь БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнийг сонгодог нь бодит үнэн билээ. Ингэснээр хэдхэн өдрийн дотор асар валют урд хөрш рүү урсдаг гэсэн үг юм.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэх уриалга дэвшүүлэх болсон ч дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ихэнх тохиолдолд үнэтэй, чанар муутай гэсэн үзүүлэлтээс болж иргэд гаднын бүтээгдэхүүнийг бэлгээр сонгох болсныг нуух юун. Түүнчлэн иргэдэд монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэхээр оймс, үнэтэй ноолууран бүтээгдэхүүн хамгийн түрүүнд төсөөлөгддөг. Уншигч таны энэхүү бодлыг өөрчлөх шинэ тутам хүч түрэн гарч ирж буй Монгол брэндүүдийг санал болгож байна.
Доорх бүтээгдэхүүнүүдийг Мишээл экспо, Дүнжингарав болон Улсын Цирк зэрэг үзэсгэлэн болж буй газруудад хямдралтай үнээр худалдаалж байна.