Гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирснийг дөнгөж сая ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлжээ. Тухайлбал, нэгэн гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэнийг ажлын байран дээр нь баривчилсан байна.
Яг одоо хэргийн газар үзлэг явагдаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.