Авлигатай тэмцэх газар 2018 онд иргэд, байгууллагаас 1,887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 42.5 хувь өсжээ.
2018 онд гэмт хэргийн улмаас 663,2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, холбогдох этгээдүүдийн үл хөдлөх болон хөдлөх 180 тэрбум (180,650,089,526) гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө тав дахин, хохирол нөхөн төлүүлэлт зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.