Авлигатай тэмцэх газраас хийсэн мөрдөн шалгалтаар оффшор бүсэд данс эзэмшиж байгаа нийт 20 иргэнийг илрүүлжээ. Тэд оффшор бүсэд нийт 85,933,063 ам.доллар байршуулсан нь тогтоогдсон бөгөөд үүнээс 74,993,452 ам.доллар нь Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогджээ.
Түүнчлэн иргэдээс ирүүлсэн 858 гомдлын илрүүлсэн 52.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргажээ.