Өнгөрсөн ням гарагт "Вива сити"-д У гэх эмэгтэйг орцонд нь хүч хэрэглэж, дээрэмдсэн Б гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаас зургаан цагийн дотор илрүүлэн баривчилсан.
Тус хэргийг үйлдсэн сэжигтэн Б-г Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.