АТГ-ынхан уржигдар саатуулсан хүн бол “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням. Түүнийг оффшор данстай нь холбогдуулан саатуулан шалгаж байгааг баттай эх сурвалжууд мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Зарим цахим хуудсанд мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан нэгэнтэй түүнийг холбосон байв. Тэрбээр НИК-ы хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд оффшор бүсэд байршуулсан 4.3 сая ам.доллароо буцаан татсан анхны монгол хүн.
Ташрамд дурдахад, Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгасаар байгаа билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа