"ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 09.30 минутад иржээ. Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас баржээ. Харин эрэгтэйг нь ГССҮТ-д хүргэсэн ч биеийн байдал нь дийлэлгүй нас барсан байна.
ХУД-ийн цагдаагийн I хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.