Шөнө оройн цагаар үгсэн тохирч бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг 6 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгаж байна.
Тухайлбал, 2018 оны тавдугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар эд зүйслийг нь дээрэмддэг зургаан гэмт этгээдийг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 01 цагт илрүүлэн баривчиллаа.
Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19-ны залуучууд, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ.
Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг. Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.Chat Conversation EndType a message, @name...