Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар н.Ариунбатын гэрт архидан согтуурч улмаар нэгнийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарсан.
Тухайлбал, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар хувийн шинжтэй маргаанаас болж зодолджээ.
Тус хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав "Зодоон хийсэн хурандаа нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө. Өнөөдөр тушаалыг нь гаргана" гэсэн байна.