Өмнөд Солонгосын Умард Гёнсан мужаас Монгол Улсын хоёр иргэний цогцос өнгөрсөн бямба гарагт олджээ.
Тодруулбал, хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол Улсын иргэн өөрийгөө модноос дүүжилсэн байсныг Гуми хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт нутаг нэгтнээ Гуми дахь гэрт нь хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэж байжээ.
Тэд хоёул Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс гэнэ.