Монгол Улсын Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжавыг төрсөн дүү Д.Баатарын хамт энэ сарын 07-ноос 8-нд шилжих шөнө үүрийн 04.00 цагийн орчимд ШШГЕГ-ийн харъяа 461-р хорих ангид цагдан хорьсон. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болж, нэг сар үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.