Эхнэрээ хутгалж гэмтээснийхээ дараа өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг өнгөрөгч 03-ны өдөр гарсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эрэгтэй 44 настай Ц эхнэртэйгээ маргалдсаны улмаас зүүн хөлнийх нь шилбийг хутгалаад, дараа нь хээр очиж өөр дээрээ бензин асгаж шатаасан байна.
Уг хэргийн дуудлагын дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж, мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьдчилсан шалгалтаар хардалтаас үүсэж гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн тогтоогджээ.