Unuudur.mn сайт маань дал гарсан хөгшин, долоон хүүхэд, осолд орсон залууд туслах хандивын аяныг 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байгаа билээ. Одоогийн байдлаар Төрийн банкны 340004203382 дансанд 949,247 төгрөг цуглараад байна.
Энэ айлыг нуруундаа үүрч явсан Б.Эрдэнэчулуунд тохиолдсон ослын дараа дал гарсан хөгшин, долоон бяцхан хүүхдийн амьдрал хэрхэх нь тодорхойгүй. Таны сэтгэлийн хандив 10 ам бүлтэй айлыг дулаан гэр, идэх хоолтой байлгахад асар том хувь нэмэр болж байгаа билээ.
Дансны мэдээллийг хүргэж байна.