Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр сүүлийн жилүүдэд орон байрны хулгайн хэрэг нэмэгджээ. Тухайлбал, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан 32 настай эмэгтэй Ш-г цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа уг хулгайн хэргийг илрүүлсэн байна. Ш хоёр сартай нялх хүүхэдтэй бөгөөд амьдралын боломж муу учир хүүхдээ тэжээхийн тулд хулгайн хэрэг үйлдсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Хулгайлж байсан эд зүйлсийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс байжээ. Тухайн хэрэгтэн өмнө нь дөрвөн удаа хулгайн хэргээр ял, шийтгэл хүлээж байсан хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.