Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдэж байгаа энэ үед бид өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг байх ёстой. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн амьсгалын замын хөгжил сул байдаг тул амны хаалт зүүлгэх, 12.00-16.00 цагийн хооронд агаарт гаргах, 1,5 метрээс дээш өндөрт өргөж явах ёстойг анхааруулъя.