Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагч хамрагдаж сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны чадвар, мэдлэгтэй болсон юм.
Цагдаагийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг. Цагдаагийн алба хаагчид тэдэнтэй дохионы хэлээр ойлголцдог байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль сахиулах үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авч, илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иргэн цагдаагийн байгууллагын харилцааны гүүр болон бэлтгэгдэж буй эдгээр алба хаагчийг ирэх онд мэргэшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөжээ.