Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр Нийслэлийн зарим дүүргүүдэд саун массаж нэрийн доор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийлээ. Гэнэтийн шалгалтаар 5 газарт 15 эмэгтэй биеэ үнэлэж байсан бөгөөд тэдгээрийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлагыг хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Биеэ үнэлэж байсан бүсгүйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насны бүсгүйчүүд болох нь тогтоогдсон.
Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.