АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Херберт Буш 94 насандаа таалал төгсчээ. Энэ тухай түүний хүү, Америкийн 43 дэх Ерөнхийлөгч Жорж Уолкер Буш олон нийтэд мэдээллээ. Эцэг Буш 1989-1993 онд Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахын өмнө найман жилийн хугацаанд Рональд Рейганы удирдлагад дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
Харин түүний хүү Жорж Уолкер Буш 2000 онд мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар аав, хүү хоёр ерөнхийлөгчөөр ажилласан Америкийн түүхэнд хоёр дахь гэр бүл болон мөнхөрсөн юм. Жорж Херберт Буш цэргийн албыг нисэгчээр хаахдаа Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан бол эх нутагтаа очоод газрын тосны үе дамжсан бизнесээ гардан удирдах болжээ.