Эрүүгийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 28-ны 23.10 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийн дагуу ХУД-ийн 11-р хороо “Цэцэг” хотхоны тоотыг шалгахад 44 настай эрэгтэй “У” гэгч нь хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг таслан зогсоожээ. Мөн энэ үеэр эд мөрийн баримтаар хөзөр, процессор, 5.300.000 төгрөг, тоглоомын хүрд зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн явуулж байна.